“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны иргэддээ ажлаа тайлагнадаг намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ санал болголоо. Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс” өдөрлөг амжилттай боллоо. Махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Хөдөө … Continue reading “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо